2012-02-28
Тоглоом наадам: уламжлалт
Шагай

Амьтны шаант ясны нарийн үзүүрт орших жижиг цул яс (зарим газар шаа гэдэг). Малын шагайн алц, таа, бөг, цөг гэсэн нэрийг манай ард түмэн хонь, морь, тэмээ, ямаа хэмээн нэрийдэж, үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлэхийн үүднээс шагай зориуд засч тоглоом болгон ашиглаж ирснээ оньсголсон байна.

Шагайн наадмын агуулга, төрөл хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц үгээр монгол хэл баялаг. «Эрхийн чинээ биетэй Эрдэнийн дөрвөн талтай» хэмээн шагайг монгол ардын оньсогонд зүйрлэн өгүүлсэн бий. Шагайн наадам олон төрөл хэлбэртэй.
Тухайлбал: шагай харвах нь нум сумаар харвахын гэрийн сургууль юм. Шагайн таалцахыг тоо бодлогод суралцахын дасгал гэхэд болно.
-Аргай. Гөрөөс, үхэр мэтийн том ан амьтны шагайн нэр (үхрийн аргай).
-Аргалцаг. Төмөрлөгийн зүйлээр цутгаж хийсэн шагай. 
- Халцмай. Алц туухайг нь билүүдсэн шагай.
-Туухай. Шагайны морин этгээд
- Цэг. Шагайны гэлрэгэн этгээд тал, бүг цэг няслах.
-Бөг. (бүг) Шагайны түрүүлгэн этгээд, зарим газар хонь, зарим газар ямаа ч гэдэг. 
- Сах. Шагай харвах сум, голдуу шагайг нүхэлж тугалга цутгаж хийдэг.
-Шах. Шагай харвахад өөр өөрийн эзэлсэн тэмдэгт шагай.
-Сум тавих:. Сум харвах.
-Сум солих. (тэнэх) Байг онохгүй сум тэнэх.
-Сумаа угаах: Онохгүй алдах.
-Дуг буюу зурхай мөргөх: Урьд харвасан сумны оносон газарт дараа харвасан сум тусахыг.
-Дэвхлэх буюу сэнслэх: Тэмдэгт газраас сум давж тусах.
-Цөхлийтөх: Шагайг хуруугаар хавчиж алд босгон орхих.
-Шагайн тойром: Шагайчид цугларч наадам хийх газар (Энд тамхи татах, алцайж суух зэргийг цээрлэж, багийн ахлагч болон ахмад настанг гүнээ хүндэтгэж, тэдэнд захирагддаг журамтай).
-Шагай засах: Шагайг цэвэрлэж додомдох (мөлжих гэдэггүй).


Хорол

Хүүхэд томчууд нийтлэг тоглодог дүрст модон тоглоом юм.  Монгол тооллын арван хоёр жилийн хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, мичин, тахиа, нохой, гахайн дүрс дээр эрхэм шударгын билэгдэл "Хорол",  чухаг эрдэнэсийн билэгдэл "Чандмань", амар жаргалын билэгдэл "Өлзий" гэсэн 3 толгой мод байна. Баруун монголд Гарьд, Арслан гэсэн дээд моднууд нэмэгдэх ба зарим нутагт Цэцэг, Өлзий, Дун, Очир, Хас байдаг.

Эдгээр модоо түрүүлгээ тарааж тавиад тэгш 5-6 тоотойгоор давхарлан өрж тойруулж хураана. Ингэсний дараагаар тойрч суусан хүмүүсээс ахмад нь юм уу эсвэл шодож таарсан хүн эхний өрсөн модыг авч дараагийн хүмүүс нь нар зөв тойрон ээлж дараагаар авч дуусгана. Эхэлж авсан хүн модоо дангаар буюу ижилсүүлэн гарч дараагийн хүмүүс модноосоо сонгож ахлуулах буюу дагуулж өгнө. Ийм маягаар гэр барьж тоглодог. Олон гэр авсан нь хожино. Олон хүн талцаж тоглох, цөөн хүн зарим тохиолдолд модноосоо хасаж тоглох, мөрий тавих,  гэх мэтээр тоглоомоо янз бүрийн сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг.

Тоглоомын агуулга нь хамтач, шударга, аж төрөх ёсыг хүндэтгэсэн, танин мэдүүлэх ач холбогдолтой. Мөн тоглох явцдаа арван хоёр жилийн хүнд хүргэх ач тусыг илтгэсэн "Арван хоёр жил" гэдэг дууг харилцан дуулдаг байжээ.

Энгэр газраар бөмбөлзөн байдаг
Элээ цувуунаас айгаад байдаг
Үүнийг юугаар тайлах вэ? гэж нэг талын тоглогчийг аялан асуухад нөгөө талын тоглогч:
Бурхан бүгдийн өмнө
Эрдэнэээр бөөлжөөд байдаг
Ам цагаан хулгана жилийг еролво. гэж хариу дуулах жишээтэй. Зарим нутагт арай өөр хэлбэрээр харилцан аялгуулдаг.


Дөрвөн бэрх

Малын шагайг цэвэрлэж, олноор нь цуглуулж хүүхдээ тоглуулна. Уут дүүрэн шагайгүй айл өрх, шагайгаар тоглододггүй хүүхэд гэж байсангүй. Шагайгаар малаа төлөөлүүлэн хүүхдээ малд дуртай, дөртэй болгон хүмүүжүүлдэг.

Малчдын хүүхэд өдөр малаа хариулаад оройн цагаар, бас цагаан сар зэрэг баяр ёслолын үеэр шагайгаараа тоглоно. Дөрвөн бэрх орхиж аз хийморио шинжих, уралдаж дөрвөн бэрх орхих зэргээр тоглохдоо морь, хонийг халуун хошуутай мал гэж илүү бэлгэшээдэг байв. Дөрвөн шагайг баруун гартаа авч тэгш, зөөлөн талбайд орхино. Дөрвөн шагай нь морь, хонь, тэмээ, ямаа дөрөв болж орхигдох нь ховор, хэцүү бэрх байдаг учраас “дөрвөн бэрх” гэж нэрлэжээ.

Дөрвөн бэрх орхиход 35 тохиолдол байна. Жишээ нь морь унахгүй бусад мал болох 15 тохиолдол, морь нэг удаа унаж бусад нь өөрчлөгдөх 10 тохиолдол, 2 морь унаж бусад нь өөрчлөгдөх 6 тохиолдол, гурван морь унаж бусад нь өөрчлөгдөх бусад өөрчлөгдөх 3 тохиолдол, дөрвөн морь унах нэг тохиолдол байдаг: Энэ гучин таван тохиолдол хонь, тэмээ, ямаа алинд ч адилхан байдаг.


Шагай харвах

Усан годил тавьж харвах, хашлага сумаар хасан харвах зэрэг олон төрөлтэй. Олон хүн нийлж шагайг өрж, сах сумаар харван унагаж талцан нааддаг. Бас мөсөн дээр үхрийн шагай харваж нааддаг «Мөсөн шагай» гэдэг сонин цэнгээн байдаг. Шагай харвах нь нарийн дэгтэй, онолын уухай хийж, оносон эсэхээ илэрхийлдэг заншилтай.

Шагай солилцох ёс

Урьд цагт анд бололцоход аливаа амьтаны хоёр мөч мэт холбон эвцэлдүүлсэн шагайг солилцдог нь нэгэн биеийн холбоотой хос мөч мэт салшгүй бат нягт байхын бэлгэдэл ажээ.


Шагай орхих,

Хоёр этгээд адил тооны шагайг атгаж газар орхиж ижил ижлийг нь няслан харваж, оносныг авч нааддаг бөгөөд бөг цөг няслах ч гэнэ.




Шагай таалцах

Хоёр этгээд адил тооны шагайг барьж тус тусын тасалж атгасны тоог нийлүүлэн бодож онож хэлсэн нь нөгөөгийнхийг авч наадах.



Цагаан Тэмээчлэх

Малчин ард түмэн мал сүргээ малын дайсан чононоос хамгаалах аж төрөхийн ухаанаар зохиогдсон хөдөлгөөнт тоглоом юм. Энэ тоглоомыг зун намрын дулаан цагаар хүүхдүүд хурга хариулж явах буюу хонио сааж дууссаны дараа хотны захад айл саахалтын хүүхдүүд цуглан тоглоно.

Тоглох хүүхдүүд гар гараасаа барилцан тойрч зогсоно. Тэдний дунд нэг хүүхэд орно. Үүнийг "Цагаан ботго" гэж нэрлэнэ. Тойрон зогссон хүүхдүүдийн гадаа талд нэг хүүхэд гарна. Энэ нь "Чоно" болно. Тоглоом эхлэхэд ботго буйлна, чоно улина. Чоно тойрон зогссон хүүхдүүдийн дундуур орж ботгыг барихаар гүйнэ. Ботго чононоос айн бултан гүйнэ. Тойрон зогссон хүүхдүүд чоныг тойрогт оруулахгүй ботгыг хамгаалан:
Хүүр хүүр дуутай
Хүрзэн чинээ тавагтай
Мил хар нүдтэй
Милзэн цагаан шүдтэй
Эзэн хааны цагаан бууран тэмээг тавья. гэж хоолой нийлүүлэн найган дуулцгаан, төгсгөлийн мөрийг уянгалуулан хэлнэ.

Чоно арга заль гарган тойрогт орж ботгыг барьж нэг үеийн тоглолт дуусна. Үргэлжлүүлэн хэн нэгэн чоно ботго болж тоглоомоо хөгжөөнө. 

Тарвагчлах

Хэсэг хүүхэд бөөгнөрч нэг нь чоно болж нөгөөдүүл нь тарвага болж тоглоно. Малын дайсан чоныг уран үгээр мохоон эсэргүүцэж, устгахыг уриалж, мөн уралдаж хөөцөлдөж тэр нь хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх дасгал болж өгдөг ач холбогдол бүхий хөдөлгөөнт тоглоом юм.

Чоно болсон хүүхэд чононы гүйх хөдөлгөөн дуурайн тарваганууд уруу мяраан ирэхэд тарвага болсон хүүхдүүд бөөгнөрөн:
Чоно гуай, чоно гуай. та галаа өгөөч гэхэд
Чоно:Та нар галаар яах нь вэ? гэж асууна.
Тарваганууд: Гал түлье ээ
Чоно: Та нар гал түлж яах нь вэ?
Тарваганууд: Цавуу буцалгая.
Чоно: Цавуу буцалгаж яах нь вэ?
Тарваганууд: Нум сум наая.
Чоно: Нум сум нааж яах нь вэ?
Тарваганууд: Чонын толгойг хага харвая.  гэж зэрэг хэлээд нүх болгож тэмдэглэсэн газар руугаа зугтаана. Чоно тэднийг хөөж нүхнийхээ хэмжээт газар орж чадаагүй хүүхдийг барьж авна.  Баригдсан хүүхэд нь чоно болж тоглоом үргэлжилнэ.

Цагаан мод хаях

Цагаан мод хаях тоглоом бол ард олныг хамарсан хөгжөөнт тоглоом юм. Энэ тоглоомыг намрын дулаан үдэш сарын саруулд тоглоно.

-Цагаан мод хаяъяа! гэж хашгирахад хот саахалтын хүүхдүүд, томчуул цөм цуглаж ирцгээн хоёр тал болон тоглодог байжээ. "Цүү" модыг нэг нь хаясны дараа тоглогчид унаж ойчсон чимээгээр нь явж эрж олно. Олсон цүүгээ хоёр тал булаацалдаж аль хүчтэй нь авч хожино.



Дунд хуруу олох

Баруун гараар зүүн гарын таван хурууны үзүүрийг үл мэдэг цухуйлган атгаж тэдгээр дундаас дунд хурууг танин олох тоглоом юм. Энэ тоглоом ухаан, ажигч гярхай байдлыг сорих арга мөн боловч тоглогчид уран үгээр харилцан ярьж мэтгэлцдэг нь хүүхдийн хэлний баялагийг нэмэгдүүлж, бодлыг гүнзгийрүүлэх танин мэдэхүйн ач холбогдолтой.   
Тоглогч: хаана хонов? гэж асуухад
Атгагч: Хааныд хонов
Тоглогч: Юу зооглов?
Атгагч: Өвчүү зооглов
Тоглогч: Өвчүү ууцаа яав?
Атгагч: Хааны хар нохой идээд дэрс рүү дэлд, хулс руу хулд гэчихлээ.
Тоглогч: Дэрс хулс чинь яав?
Атгагч: Түймэр авлаа.
Тоглогч: Түймэр яав?  
Атгагч: Хур бороо ороод унтраалаа. гэх мэтээр цэц булаалдан үгэн тоглоомоор тоглодог байна.



Сүмбэр уул

Сүмбэр уул үгэн тоглоомоор тоглохдоо хүүхдүүд хоёр гарын арван хуруугаа урнаар холбож Сүмбэр уулыг дүрсэлнэ. Үүнд баруун гарын  чигчий хурууг зүүн гарын чигчий хурууны өндөг дээр тохоод зүүн гарын ядам ба дунд хоёр хуруун дээр баруун гарын  ядам ба дунд хурууг тохон, сул үлдсэн зүүн гарын эрхий, долоовор хуруу, баруун гарын долоовор хуруу гурвыг үзүүрээр нь нийлүүлж өөд нь өргөн сүмбэр уулыг дүрслэн бүтээнэ.

Тоглогч хүүхэд Сүмбэр уул бүтээсэн хүүхдээс
-Үүнийг юу гэдэг юм бэ? гэж асуухад
-Бүтээгч хүүхэд: Сүмбэр уул гэдэг юм. гэж хариулна. Ингэж харилцан ярихад тоглогч хүүхэд холбоо гурван хурууны зүүн гарын долоовор хурууг зааж Энэ юу юм бэ? гэж асуухад
-Бүтээгч хүүхэд: Сүмбэр уулын мөнгөн багана. гэж хариулна.
-Тоглогч хүүхэд: эрхий хурууг зааж Энэ юу юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Сүмбэр уулын шүрэн багана.
-Тоглогч хүүхэд: баруун гарын долоовор хурууг зааж Энэ юу юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Сүмбэр уулын алтан багана.
-Тоглогч хүүхэд: Энэ алтан, мөнгөн, шүрэн багана дээр юу суудаг юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Энэ гурван баганын орой дээр Алтан гургалдай сууж аялгуу сайхан дуугаа донгодно.
-Тоглогч хүүхэд: баруун хаалгыг зааж Үүгээр юу ордог юм бэ? 
-Бүтээгч хүүхэд: Үүгээр азарга ордог юм.
-Тоглогч хүүхэд: зүүн хаалгыг зааж Үүгээр юу ордог юм бэ? 
-Бүтээгч хүүхэд: Үүгээр Буур ордог юм.
-Тоглогч хүүхэд: урд хаалгыг зааж Үүгээр юу ордог юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Үүгээр Бух ордог юм.
-Тоглогч хүүхэд: баруун гарын дунд ба ядам хосолсон хурууг зааж Энэ юу юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Энэ аав ээж хоёрын өмнө тавьсан тавагтай идээ, домботой цай.
-Тоглогч хүүхэд:  баруун гарын арын зайг зааж Энд юу байдаг юм бэ?
-Бүтээгч хүүхэд: Энд манай мянган адуу бэлчдэг бэлчээр.
-Тоглогч хүүхэд:  баруун гарын ганцаар үлдсэн эрхий хурууг зааж Энэ юу юм бэ?
-Бүтээгч хүүхэд:  Энэ миний чөдөртэй шарга даага. Би шарга даагаа унаад Сүмбэр уулан дээрээ гарч адуу, хонио харъя даа гэж хэлээд Сүмбэр уулаа задлаж, амар сайхан жаргана гэж үгэн тоглоом дуусна.



Бичсэн: Ялалт Заяа Иба | цаг: 22:20 | Ёс заншил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(8)
Сэтгэгдэл:


naadgai
za za neg ch gesen hiheelee medej awlaa thanks
Бичсэн: galaa цаг: 22:59, 2013-03-04 | Холбоос | |


kckc
Бичсэн: tsegi цаг: 22:53, 2013-02-05 | Холбоос | |


гоё шүү алга ташилт баярлах баярлах баярлах баярлах баярлах баярлах
Бичсэн: Зочин цаг: 14:40, 2013-02-02 | Холбоос | |


баярлах баярлах баярлах баярлах баярлах баярлах баярлах баярлах ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх тормолзох тормолзох тормолзох тормолзох тормолзох тормолзох тормолзох гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү баяртай байна баяртай байна баяртай байна баяртай байна баяртай байна баяртай байна баяртай байна cool cool cool cool cool cool cool инээх инээх инээх инээх инээх инээх инээх rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor angel angel angel angel angel angel алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт Tatajunah Tatajunah Tatajunah
Бичсэн: Зочин цаг: 05:21, 2012-11-29 | Холбоос | |


xexxe ene jin surtei ym bn инээх rolling on the floor инээх rolling on the floor хэлээ гаргах хэлээ гаргах
Бичсэн: Зочин цаг: 05:19, 2012-11-29 | Холбоос | |


daraa mongol geriin tuhai oruulval sain bn rolling eyes loser raised eyebrow
Бичсэн: Зочин цаг: 05:18, 2012-11-29 | Холбоос | |


Amjilt гоё шүү ярзайтал инээх алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 05:13, 2012-11-29 | Холбоос | |


сайн байна уу?
Сайн байна уу? энэ өдрийн мэнд хүргье. Монголынхоо түүх соёл, ёс заншилтай холбоотой сонирхолтой мэдээллүүдийг нийтэлсэнд баярлалааа.Цаашдын ажилд тань амжилт хүсье!
Бичсэн: жавзаа (зочин) цаг: 03:03, 2012-05-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax