2012-02-28
Ардын эмчилгээ дом 2
Үе мөчний өвчний засал

Гар, хөлийн шар усанд:

• Утаатай шар эсгий сайн хужиртай усанд удаан буцалгаад бүлээн болгон аль шар ус хүрсэн цэг, газартаа тавьж боох
• Тэмээний хөх хорголыг түлж үнсийг нь гүүний сүүнд зуурч, бүлээн болгон, хүүдийнд хийж боовол сайн.
• Агь өвсийг шинэ ургасны дараа буюу унах үед буцалгаж ханд хийж шавших, наах сайн.
• Багалуурын цэвэр түлсэн үнсийг аагтай хар цайнд зуурч мааралд боож бүлээнд нь шавших ба боох.
• Агины буурцаг, зээргэнэ, сайн хужир гурвыг буцалгаж утаатай шар эсгийд шингээн халуун бүлээн боовол сайн.
• Гар хөлд шар ус хурж өвдөхөд хонины илгийг хэд хэд нүхлээд өвчтэй газраа цавуудаж наах. 

- Гар хөл шархирах ба загатнах гүвдрүү гарахад цагаан гүүний сүүнд арц буцалгаж шавшвал эдгэнэ. 

- Бүх бие, гар хөл өвдөж хавдахад гахайн өөхийг давстай хольж нүдээд түрхэх сайн. 

- Саарал морины хомоолоор хөлөө шарлатал утвал хөлийн өвчинд сайн. 

- Сайн хужиртай усанд цэнхэр цаас дүрж шингээгээд өвдсөн хөлөө боох сайн. 

- Өвдөг өвдвөл:
• Хужиртай шороогоор үрж, булах сайн. /Шагайг мөн адил/
• Шар усанд модны давирхай шар цавуутай хольж наавал сайн.
• Үзэм, чихэр, тараг гурвыг зуурч буцалгаад уувал зүгээр.
• Морь, үхрийн хөх аргалын үнсийг шар цавуутай хольж өтгөн шингэнгүй болгоод шавшвал сайн. Бас шар сүүнд зуурч боож болно. 

- Хуян, шар ус хурахад:
• Шар эсгийг сайн хужиртай усанд удаан буцалгаад боовол сайн.
• Хөл, гар бусад үе мөчид шар ус тогтсон тохиолдолд хятад цайны дотоод бүдүүн шар цаасыг халуун бүлээн усанд сайн уусгаад усны сайн хужир их хийж, тэр бүдүүн цаасаараа боовол тустай.
• Агь зээргэнэ хоёрыг ургаж гүйцэх үед хэрчиж даавуун саванд битүү хатаагаад хэрчиж нүдээд хувь адил устай их тогоонд чанаад, дундуур болоход шаарыг даавуунд шүүж, үлдсэнийг маш тогтуун буцалгаад нэг аяга төдий болгоод даавуунд наалдуулж, аль хуян шар устай газартаа наавал сайн.
• Хужиртай усаар угааж шар усны нүхийг нээж шар тос бүлээн түрхэх.
• Шар усанд зуны туулайн сэвс, элэг, цусыг нийлүүлэн нухаж илгэнд түрхээд шар ус бүхий газарт нааж түрхвээс сайн.
• Шар усанд улаан ямааны үсийг хяргаж аваад шар цавуутай хольж хатаагаад маш нарийн хэрчиж үсгүй болгоод цавуутай хамтатгаж хайлж нааваас маш сайн.
• Шар усанд аливаа бод малын чөмөг ба удаж өмхийрсөн хувхай ачит булууны ясны үнс, бас давс, хятад шар хүжийг адил хувь тэнцүүлж нунтаглаад, аагтай хар цайнд зуурч хэд дахин шавшваас сайн.
• Шар усанд модны давирхайг сайн цавуутай нийлүүлж хольж шавшваас сайн.
• Могойн гээсэн хальсыг хив хадгаар ороогоод гар хөлийн шар устай газраа боох /дан арьсаар нь боож болохгүй/
• Гар, хөлийн шар усанд ямааны өөхийг хуршааж, нухаж шавж боох ба мөн тосыг түрхэж нар буюу галд ээж шингээнэ. 

- Бам өвчинд мориор алс газар явж зовоовоос сайн. 

- Бам өвчинд цагаан адууны тархийг буцалгаж хэд хэдэн удаа ууваас нэн сайн, цагаан адуу эс олдвоос ямар ч адууны тархи сайн болой. 

- Хүйтэн шар ус зуны цагт, халуун шар ус өвлийн цагт хөлдөнө. Бас халуун өвчин нуугдсанаас уламжилж хавдар болбоос лидрийг үхрийн шээсэнд буцалган хандалж түрхвээс маш сайн. 

- Шар усанд унины утаа, сайн хужир, үхрийн шээс гурвыг найруулан буцалгаж, шар эсгий буюу ахрын эсгийд шингээн шар ус бүхий газарт ороож боовоос эрх биш сайн. 

- Цээж, гар шархирах зэрэгт буйлсын үндэс хожуулыг авч хүйтэн усанд угааж хальсыг цэвэрлэн хэрчиж хатаагаад, цайны ёсоор нүдэн чанаж буцалгаад ихэд самран ууваас цээж гарын өвчинд тустай. 

- Шар өвчин эмгэгтэй газарт цагаан тос түрхээд, нүх малтаж түүндээ адууны шар аргалыг утаагаар шарлатал дахин дахин утваас сайн. 

- Гар хөлийн шар ус ба битүү хавдарт улаан тамхи, сайн давс, түүхий гурил 3-ыг адил хэмжээгээр найруулаад шавших ба боох сайн. 

- Гар хөлийн шар усанд тэмээний сүүтэй сайн хужир зуурч утаатай ахрын шар эсгийд шингээж боовоос маш сайн. 

- Модны утаа шингэсэн шар эсгийг нэгэн аяга сайн давс, нэгэн аяга тосон хужрыг найруулан усанд нэг цай чанахын хэртэй буцалгаж тэр эсгийд шингээн бүлээнээр ороож боовоос шар ус өвчин арилах болно. Үүнийг 1-7 хүртэл дараалан үйлдвэл сайн. 

- Гар хөлийн шар ус бүхий газарт хятад сармисагны булцгар үрийг хушганы нэгэн тал ясанд хийгээд шар ус бүхий газарт тавьж боохыг нэлээд удтал үйлдвээс шар усыг татаж хавтган цэврүүлж даруй сайн болно. 

- Адууны өмхөрсөн хувхай турууг түлж үндсийг нь давстай талхалж архи буюу айргаар зуурч шавшваас эрхэм сайн. 

- Шар усанд тэмээний гэдэсний ноосыг хужиртай халуун усанд дүрээд боох сайн. 

- Чийг, бамын өвчинд малын уушгийг гүүний сүүтэй ууваас сайн.



Эмэгтэйчүүдийн зарим өвчний үед хийх засал

-Хөх өвдвөл:
• Хар байванг усанд зуурч шавшиж угаавал эдгэнэ.
• Чонын соёо түлж нунтаглаад эмийн нэг тунг буцалгаж уувал эдгэнэ.
• Хөх хавдсанд өглөө эрт ямааны баас шээсийг газарт хүргэлгүй аваад ухны шээстэй хольж 3 удаа шавшваас сайн. 

- Төрөх үед хойдох /эхэс/саатахад хараацайн тархи шар тостой буцалгаж өгөхөд тустай. 

- Уран шувууны үүрийг усанд буцалгаж бүлээн уувал сайн. 

- Хөх сүүгүй бол зээрийн чөмөг идвэл сүү орно. 

- Бүсгүй хүнийг нярайлахын өмнө багахан шар тосонд давс уусган даруй уулгаваас сайн. 

- Сая төрсөн хүн цагаан мөөгийг хонины шөлөөр 60 хоног уухад элдэв эмгэг тогтож үлдэггүй сайн талтай.




Хүүхдийн өвчний засал

-Нялхсын ходоодонд халуун шунаваас заартай бэх бяцхан өгвөл сайн.

-Хүүхдийн толгойн яранд ямааны өөх 2 хувь, хар модны үртэс 1 хувь наавал магад эдгэнэ. 

- Нялхсын бөгс өгзөг нь нурвал туулайн хорголын тал буюу хусны үнс сайн. 

- Нялхсын нясуунд туулайн толгойн үнс тавих нь сайн. 

- Хүүхдийн амны гэмтэлд анх төллөсөн хонины уураг, илжгэн чих хэмээх жимс, бас зөгийн бал сайн. 

- Нясуу яранд үйсны үнсийг нохойн өөхтэй хольж түрхвээс сайн. 

-Хүүхэд шээж чадахгүй байвал давсаг дээр нь жин тавь. 

- Хүүхэд яс хөхвөл гэдсэнд нь жин тавь. 

- Нялхсын нурсны шарханд туулайн хоргол түлж үнсийг хийх сайн. 

- Хүүхдийг өдөр бүр бүлээн усанд угаавал чийрэгжиж өвчлөхгүй. 

- Эхийн хөхний сүү ууж өссөн хүүхэд түргэн торниж бараг өвчлөхгүй. 

- Хүүхдийн толгойн яранд зарааны үс түлж загасны өөх тосонд түрх. 

- Хүүхэд чацга алдаад байвал бууц, аргалын дундаас гарсан мөөгийг усанд буцалгаж өгвөл сайн. 

- Хөхөндөө цадахгүй юмуу эх нь сүүгүй бол өөр эхийн сүү зөөж угжих нь хүүхэд торниход тустай. 

- Хүүхлийн хожгорт унины утаа, цахилдагны үндэс, шар тос гурвыг хольж түрхвэл сайн. 

- Жижиг хүүхдийн толгойд яр гарвал ямааны өөх 2 хувь, хар модны давирхай 1хувийг нийлүүлээд нухаж шавшвал сайн. 

- Улаан үхрийн шар тосыг гэдэсний түжрэлтэд уувал сайн. 

- Давсагны өвчин ба шээс хаагдахад хонины тойгны яс ба мөчний ясны шөл сайн. Үүнийг хийнийн эмтэй уувал магад сайн. 

- Хүүхдийн толгойн яранд хонины зүрхээр хөхүүлж туулайн тархи түрхэх. 

- Борог хоолны хүүхдэд хоол шингэхгүй байнга суулгаваас туулайн хатсан махны шөлөнд шингэн зутан хийж өгөх сайн.



Дотрын эрхтний өвчний засал

-Шээс хаагдахад ус буцалгаж дулаан гэрт хөлөртөл нь байлгах, хөлийн хурууны хумсны үеийн судсыг төөнөх сайн нөлөөтэй. 

- Тарваганы давсагийг хатааж, цагаан будааны хэмжээтэй жижиглэж 1 ширхгийг буцалсан 200 гр усаар даруулж өдөрт нэг удаа ууна. Харин шээс гармагц уултыг зогсооно. Ихэдвэл шээс задгайрч болзошгүйг анхаарвал зохино. 

- Чонын шагайн шөл уух, эсвэл шилбэний ясыг дахин дахин чанаж уувал шээлгэнэ. 

- Шээс эс гарвал гахайн цөсийг бүлээн усанд хольж өгдөг. 

- Шээс бөглөрсөн ба хүйтнээр хаагдсан хийгээд шижин болсныг давсагны орчим нурууг төөнөх сайн. 

- Шээс элбэгшихэд зээргэнэ өвсийг нэг аяга усанд буцалгаж уувал сайн. 

- Мөн судас суларсанд чихэр өвс уувал сайн. 

- Бадгана өвчинд бяцхан загас амьдаар залгих, мөн шар шувууны тархи, хонины элэгтэй нухаж идэхэд сайн нөлөөтэй. 

- Бор шарын гэмд орос цагаан чихэр 2 тун, жамц давс 1 тун, шар тос үнэрийн төдий, улаан үнээний 1 аяга сүүнд буцалгаад өглөө орондоо бүлээнээр нь уух хэрэгтэй. 

- Хүйтэн шар өвчинд гүүний түүхий сүүнд улаан чавга /долоог/ хийж түлэлгүй буцалгаж, 1 хувийг ширгээгээд туушаа /хул/ аяганд 2 хувийг хийж мөн түүхий сүү нэмж дүүргээд уувал туулах, даруй эс туулбаас давстай хар цайг нэг аяга уух, биеийг туулгатал гамнах, туулбал ямар ч гэмгүй. 

- Шинээр бадгана болсон хүнд загасны мах идүүлбэл сайн. /мөн шөл уулгах/ 

- Хоол эс шингэвээс ёлын ходоод буцалгаж ууваас сайн. 

- Эм ууж тогтохгүй болсон хүнд ааруул чанаж шөлийг уухад сайн нөлөөтэй. 

- Арвайн ба бор гурил өдөр бүр зуурч идвээс өвчнөөр өвчилөхгүй, бас урт насална. 

- Хүний өтгөн хатахад ар-үрийн яс буюу үр чанаж уухад сайн, луулийн шөл сайн. 

- Өвгөд шээрэн болбоос туулайн толгой, арвайтай хамт ялз чанаж шөлийг уувал тогтоно. 

- Хий өвчинд туулайн толгой ба хонины боривны яс нүдэж шөлийг сайн уух. Үүнд хийнийн эмийг даруулж уувал магад сайн. 

- Халууны аймаг ба элэгний өвчинд хадны давирхайн сүү чухал. Үүнд гүрэм холивоос эрхэм сайн. 

- Үргэлжлэн суулгахад лууны яс нэг цэнг усанд буцалгаж уухаас гадна бүх л бэхийг шар будааны шүүсээр зуурч уувал сайн. 

- Амьсгал давхцахад ар үр, цагаан мөөг, сарлагын шар тос, эдгээрийг адил хэмжээгээр найруулж 300 гр-ыг өдөрт нэг удаа ууваас сайн. 

- Нарийн өвчинд загасны мах гаансаар татвал сайн. 

- Ханиад өвчинд задь нүдэж усанд зуурч уух сайн. 

- Яс, мах, гэдэс дотор, элэг өвдвөөс арцны хонхорцогыг наргүйд аваад идвэл сайн. 

- Бэтэг өвчинд амьд шоршоолж маханд хучиж залгиваас сайн. 

- Өтгөн хатахад арц, давс буцалгаж уух сайн. 

- Нарийнтаж юм идэж чадахгүй болсон хүнд долоон хүнцлийг шар цаасанд цуглааж усанд норгоод нурманд түлэн үнсийг нь хүйтэн усаар даруулж уулгаад хөлөртөл хэвтүүлвээс эрхэм сайн. 

- Хүний бэтэг өвчинд сохор номингийн махыг бүхлээр нь чанаж шөлийг халуунаар нь 135 аягыг уух эрхэм сайн. 

- Цээж өвдөж ханиахад хар гөрөөсний цөсыг шар тосонд хольж ногоон болох хэрд бүлээнээр нь мөгөөрсөн хоолойгоор уруулбал сайн Бас эм үнэгний уушгийг амьд голтойд нь авмагц халуунаар нь залгиваас магад сайн гэдэг. 

- Хүний цагаан мах гарахад хун шувууны бөөрийг хатаагаад нунтаглаж хийвээс сайн. 

- Нуруу бөөрний өвчинд ямар нэг бөөрний судсыг хатааж нүдээд усанд зуурч уувал сайн. 

- Бас нарийн өвчинд сохор номингийн махыг шалж чанаж шөлийг 1-5 аягын хэмжэгээр халуун уувал сайн. Бас гурваас доошгүй жараахайг амьд залгивал сайн. 

- Хэрэв цусаар ханиавал ухны эврийн тугалмайг усанд буцалгаж уувал сайн. 

- Хоол зохихгүй хүн гишүүний үндэс буцалгаж уувал сайн. 

- Настай хүний шээс задгайрвал үхрийн сүүлний ясыг түлж үнсийг буцалгаж уувал сайн. 

- Гэдэсний түгжирэлтэд улаан үхрийн шар тосыг ууна. Үүнд тосыг 1-3 жил хадгалж жилд нэг удаа зөөлөн буцалгаж дахин шил буюу шаазан саванд хадгална. Үүний 150-200 гр-ыг нэг удаа ууна. Үүнийг хүний том жижгээс болно. Энэ нь түжрэлтийг мэс заслийн аргаар засал хийхээс хамгаална. 

- Ходоод шархлах буюу хоол зохихгүй болбол 5 салааг хандалж ууна. 

- Цөс муудахад тарваганы цөс залгих сайн. 

- Бөөрний өвчинд 5 салаа навчыг 7 сард шар навч цэцэгтэйгээс авч цай буюу усанд чанаж 2-3 удаа уухад сайн. 

- Шар өвчинд хятад байцааны шөл ууна. 

- Бөөрний өвчинд тэхийн шээгийг нүдэж усанд хандалж хөргөөд өдөрт хоолны халбагаар 3 удаа уух сайн. 

- Бас зэрлэг цахилдагны үндэс үрийг усанд хандалж эмийн ёсоор уух сайн. 

- Бадгана болсон хүнд хонины түүхий муу сархинаг ба /нойр/ булчирхайг шарж идэх сайн. 

- Ханиад үгдэрхэд шаазгайн мах сайн.

- Элэгний өвчинд хадны давирхайн шөл уух. 

- Шээс элбэгшсэнд чихэр өвсний ханд уух.



Бусад төрлийн өвчний засал

-Яр түүхийд хөх давсаар өчүүхэн сав хийж утаагүй галд түлээд нүүрсийг шүүж шар тосонд зуурч бүлээн түрхэх ба заартай бэх түрхэх сайн.
-Ганц хуруудахад ямар ч малын цөсийг хуруунд углах, мөн хар сүүлтийн шивэр углах маш сайн. 
-Ямар нэг шарханд хонины цөсийг цай, усанд зуурч түрхэх сайн. 
- Хөл дулаацахгүй болоход чинжүүний хальсыг даавуун завсар шидээд оймсын дор улавч болгон дэвсэхэд сайн. 
- Хүний хүч тамир муудахад туулайн толгойн мах идвээс сайн. 

- Үл танигдах устай яранд шунхтай цаасны үнсийг дарьтай нухаж түрхэх хэрэгтэй. 
- Амны яранд цагаан байван буцалгаж усанд хийж амаа зайлвал эдгэнэ.
- Хүний биед нүхэн яр гарваас туулайн тархи, үл танигдах устай яранд цаасны үнс дарьтай хольж нухаад үрэх нь чухал. 
- Хожгор яранд хэрээний нүдийг шазлаад бүлээнд нь шавшиж 7 хоног байлгаад сүүлд нь модоор арилгаваас сайн. 
- Хүний үс унахад мухар цагаан ямааны сүү ба шээсээр шүршвээс ургана. 

- Битүү хавдар намрын эхэн сарын 13-наас хойш мөн сүүл сарын 23 хүртэл хугацаанд туулайн баасыг авч түрхвээс их сайн гэдэг. 12. Хүний бие ба толгойн өвчин, мөн нойтон хуурай яранд үхрийн шинэхэн аргалыг түлээд үнсийг нь шар тосонд зуураад түрхэх ба шүрших сайн. 
- Толгойн үс ургуулъя гэвэл хэрээний бүхэл өдийг хандлан буцалгаад шавшваас сайн. 
- Нүүрний шар үсийг арилгахад сарьсан багаваахайн цус түрхнэ. 
- Хамраас цус гоожин тогтохгүй байвал агь буцалгаад арцны 7 буурцгаар даруулбал сайн. 

- Үлдэнд ургацны шүүс ба олсыг түлж үнсийг түрхэнэ. 
- Адууны тархи идвэл нойр сэргэнэ. 
- Үсийг хар байвангаар үргэлж шавшвал урт ургана. 
- Үс ургуулах гэвэл зээргэнийг архинд хандалж үргэлж шавшина. 
- Арьс бэржийхэд огтоны хорголыг архиар зуурч түрхэнэ. 
- Үс унаад байвал бугын аргал шатааж гарсан үнсийг усанд зуурч уувал сайн. Бас ирвэсний өөх сайн. 

- Үргэлж хөлрөөд байвал зээргэний шөл ууна. 
- Нуруу шархирахад үхрийн аргалын үнсийг хуучин тостой хольж түрхээд галд ээвэл тус болно. 
- Хавдар өвчинд шар цавууг хатаагаад наавал сайн гэнэ. 
- Хэл амандаа багтахгүй болбол давсыг хач гүргэмтэй хольж түрхвэл сайн. 
- Могойд хатгуулбал хатгасан дээр нь сонгино хагалж тавиад сонгиноо төөнөж биеэ бүлээн болтол жигнэвэл сайн. 

- Биеийн аль нэг хэсэгт өргөс мод шаавал зааны яс үрж уг газар нь хөхүүлбэл мод /өргөс/ аяндаа гарч эдгэнэ. 
- Саа өвчинд өмхий хүрний дэлүүгээр утвал сайн. 
- Мориноос унаж бяцарсан, хөхөрсөн, хавдсан зэрэгт хонины тойг шагайг чулуунд үрж түрхвэл сайн. 
- Хүний шөрмөс татсанд чихэр нухаж удаан хөхүүлбэл сайн. 
- Ямар ч ярыг хус модны яраар үрвэл сайн. 

- Үү гарвал хөхний сүүгээр угаавал арилна. 
- Хөлдсөнд сайн чанарын хужир сайн ба бас тэмээний тос түрхэх зүгээр. 
- Яр шарх эдгэхгүй байвал хэрээний баасыг хус модонд түрхэж түлээд цог дээр нь утвал сайн. 
- Бүх бие хавагнавал гахайн өөхийг давстай хольж түрхвэл сайн. 
- Хүн бүхэн баавгайн өөх махыг зуны эхэн сард авч сүүдэрт хатааж нүдээд хэзээ боловч усанд зуурч уувал биеийн чалх сайжирдаг. 

- Мартамхай хүн баавгайн тархи идвэл мартахгүй болно. 
- Хэрэмний мах гадаад, дотоод хийнд сайн. 
- Хулмасыг арилгахад адууны хомоолын утаагаар утаж хонины элэг бөөрөөр жигнэвэл сайн. 
- Шувууны баасыг гахайн өөхтэй хольж түрхвэл нүүрний сэвх арилдаг удаа бий. 
- Ямар нэг судас бүдүүрвэл хүрэл тогооны хөөг эмийн тунгаар 7 дахин уувал эдгэнэ. 

- Цусны даралт ихдэхэд:
• Цагаан түрүүний цэцгийг хандалж уух.
• Зэрлэг шар төмсийг ингэний сүүнд чанаж уух.
• Хонин зээргэнийг үндэстэй нь түүж түлээд үнсийг загийн лавайн хандаар даруулж их тунг уух.
• Хонин зээргэнийн дээд хэсгийг түүж төмөр саванд түлээд, үнсийг улаан ямааны сүүгээр зуурч мөн савандаа хийж 2 дахин түлээд үнсийг хөөргөны халбагаар 1-ыг 3 хувааж хамраар татна. Тэгэхдээ даралтаа тогтмол үзүүлж байх шаардлагтай.
• Хушигны идээ цулбуур гэдэг ногоо, дали гэдэг ногооны шөлийг 30 хоног уухад эдгэнэ. 

- Жодоо модны холтосыг буцалгаж ууваас цусны өвчинд тустай. 
- Бие шарьхирч удаан хугацаагаар ядрахад сарьсан багваахайн яс, махыг түлж үнсийг нь архиар даруулж өгч эмчилдэг. 
- Шарх шархалаа загтнаж зовоовол цахилдагны үрийг хуцны эврийн хярвастай хольж давстай усанд зуурч түрхээд гал буюу наранд ээх нь зүйтэй. 
- Ялаа батгана олшроход сарьсан багваахайн мах өөхийг өчүүхэн түлбэл зайлна. 
- Ядаргаанд халуун сүүгээр хөлийг шагайнаас өвдөг хүртэл шавших нь мөн толгой, хүзүү, дал, мөр зэрэг бусад биеийг 2-3 удаа 30 минут шавших сайн.

-Ядаргаанд зөөлөн чөмөгтөй чихрийг халуун сүүнд хийж нэг аягыг ууна. 
-Цусны даралт багасахад түүхий элэг, улаан лооль зэргийг идэхэд тустай. 
- Хаванд аньсны навч, ишний хамт түүж, улаан бударгана, цагаан лууванг усанд буцалгаж уух. 
- Хаванд зэрлэг цагаан төмсийг усанд чанаж уух сайн. 
- Бүх төрлийн хаванд тустай эм нь нохойн хошууны үрийн хандмал, хонины шинэ махны сайн гарсан шөл сайн чанарын архи гурвыг адил хувь найруулсан ханд бөгөөд өдөрт 3 халбага ууваас эдгэнэ. 

- Хүний шээс хаагдахад цээнэ гэдэг ургамлын үндсийг чанаж 100-150 гр өдөрт 3 удаа ууваас сайн. 
- Хүний бөөр өвдөхөд тэхийн шээг гэдэг ургамлыг хандалж ууна. Модоо сайн нунтаглаж 1 л усанд том халбагаар 2 хийж чанаад 3 хувааж өдөрт багтаан ууна. 
- Хүний бие шингэн халуунд түлэгдвэл тэр даруй гөлтөгнийг галд түлж нунтаглаад шавах бас задгай гал дээр буцалсан ус буюу хар цайг амь бүлээнтэй хийж шавших ба шавж боовол хувилахгүй эдгэнэ. 

- Хавагнасан хүнд хонин зээргэний үндсийг элдэв хог шороогүй цэвэрлэж мод чулуугаар няцалж 1,5 л усанд 1 аяга орчим хийж сайн хадгалж 150-200 гр өдөрт 3 удаа ууна. Харин хоол цайнаас зайтай уулгана.Зэс буюу паалантай саванд чанах хэрэгтэй. 
- Хийрхэх үед туулайн толгой ба боривны яс нүдэж шөлийг уух сайн. 
- Хүний бие ба зовхин дахь /өвдөг/ мэт бөөрөнхий хавдрыг мөнгөний балаар үрэх зүгээр. 
- Ярыг хусны үнс, шар будаа хоёроор утах. 

- Хатгинд саримсаг халааж нааваас сайн. 
- Хамаг бие хавдсанд гахайн өөхийг давстай нухаж түрхэнэ. 
- Хар арц 1, дугтуйтай цахилдагын буурцаг 1, туулайн хоргол 1 энэ гурвыг битүү саванд түлээд үнсийг зуурч ууваас хойд жилийн мөн сар өдрийг хүртэл халдварт гамшиг, ханиад, хижиг үл халдана. 
- Хүний цагаан мах ургахад хун шувууны өндгийг хатааж аваад тангад чулуун цай хольж усанд зуурч түрхвэл сайн.



Үр хүүхэд гуйх ёс

Эмэгтэйчүүд хүүхэд гаргахгүй байхад хүн чулуунд хадаг барьж мөргөн үр хүүхэд заяахыг гуйдаг. Түүнчлэн удган мод, уул овооноос үр хүүхэд гуйх мөргөх заншилч байдаг. Монголын бөөгийн онгодын тэргүүн газар гэгдэх Даян дээрхийн агуйнаас үр хүүхэд гуйж, өргөл барьц өргөж мөргөдөг байлаа. Халхын голын нутгийнхан Вангийн цагаан уулын /хүүхдийн овоо/ гэдэгт өргөл мөргөл үйлдэж үр хүүхэд гуйдаг байжээ. Зарим нь үр хүүхэд заяахыг бэлэгдэж тусгай овоо хүртэл босгодог байжээ. Олон хүүхэдтэй айлаас хүүхэд үрчилж хүүхэд дагуулж ирэхийг зөгнөдөг байв. Айлын хүүхэд цуглуулж баясгалан, даалуу, хорол шагай мэтээр тоглуулан будаалга-цайллага хийдэг байжээ.


Бичсэн: Ялалт Заяа Иба | цаг: 20:59 | Ёс заншил
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Зүрхний өвчин анагаах тухай байдаг бол оруулаач
Бичсэн: Зочин цаг: 12:53, 2014-09-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax