Манай дээдэс төрөл саданы холбооны талаар тун оновчтой бөгөөд маш баян дуудлагыг зохион үлдээжээ.Хэрэв давхар тодотголыг оруулахгүйгээр нэрлэвэл монголд ах, дүүгийн холбоо сүлбээг илэрхийлсэн 7100 гаруй дуудлага, давхар тодотголыг оруулбал түм гаруй дуудлага байгаа ажээ.
Төрөл: Эцгийн талын нэг овог угсааны ясан төрлийнхнийг хэлнэ.
Садан: Эхийн болон нагац,авга,эгч,хүргэн болон тэдний үр
хүүхдүүд орно.
Мөнхүү саданг ч цусан төрөл гэх нь бий.
Сүлбээ:Холын садан, дам садан ч гэдэг. Эцэг эхийн холын
төрөл садан,өөр овгийн ойрын хамаатан орно.
Жишээлбэл: авга эгч болон нагацын талынхан г.м.
Садан төрөл
-Эцэг буюу аав.Өөрийг нь үүдсэн эрэгтэй хүн.
-Хадам эцэг: эхнэр нөхөр хоёрын эцэг тэдгээрт харилцан хадам эцэг болно.
-Хойд эцэг: төрсөн эцгийн дараа эхтэй нь хууль ёсоор ханилсан эрэгтэйг хэлнэ.
-Өргөсөн(тэжээсэн) эцэг:Биеийг нь үрчилж аваад хүү,охиноо болгон өсгөсөн эрэгтэйг хэлнэ.
-Хөхүүлсэн эцэг: Эхийн тайлбарт үз.
-Мөргүүлсэн эцэг: Охин хүүхэд хадамд гарахдаа хүү охин тэгш,ивээл жилтэй эмэгтэйгээр үсээ хагалуулан гэзгээ эвхүүлдэг.Үс хагалсан тэр эмэгтэйн нөхөр.
-Хуурай эцэг: шургуулсан эцэг ч гэдэг. Хүүхэд нь тогтдоггүй айл, олон хүүхэдтэй хүний хормойн доогуур хүү, охиноо шургуулдаг.Өв хөрөнгөгүй,өнчин ядуугийн учир бас хүсэл зорилгодоо хүрэхийн тулд бусад овог угсаатны баян ноён хүнд хадаг барин мөргөж хуурай эцгээн болгодог. Хуурай эцгийн бүсгүй нь хуурай эх болно.
-Өвөг эцэг: Эцгийн эцэг
-Хадам өвөг: (эмэг),хойт (эмэг) өвөг…г.м дуудна.
-Элэнц өвөг: Эцгийн өвөг: Хуланц өвөг: ,хулан өвөг,холбоо өвөг, өвөг дээдэс : яс махны төрөл угсааг үүсгэсэн дээд үеийнхэн гэх мэтээр нэрлэж дуудна.
Эх буюу ижий: Өөрийг үүдсэн эмэгтэй.
-Хадам эх: Эхнэр нөхөр хоёрын эх тэдгээрт харилцан хадам эх болно
-Хойд эх: Төрсөн эхийн дараа эцэгтэй нь хууль ёсоор ханилсан эмэгтэйг хэлнэ.
-Өргөсөн тэжээсэн эх: Биеийг нь үрчилж аваад хүү,охиноо болгон өсгөсөн эмэгтэйг хэлнэ.
-Хөхүүл эх: Эхийн нь сүү дутмаг зэрэг шалтгаанаас болж зарим хүүхэд бусад эмэгтэйн хөхөөр тэжээлгэдэг.Ийм хөхүүл эхийн нөхөр нь хөхөлт эцэг болдог.
- Мөргүүлсэн эх: Охин хүүхэд хадамд гарахдаа хүү охин тэгш,ивээл жилтэй эмэгтэйгээр үсээ хагалуулан гэзгээ эвхүүлдэг.Уг эмэгтэйг мөргүүлсэн эх гэнэ.
-Хуурай эх: Хүүхэд нь тогтдоггүй айл, олон хүүхэдтэй хүний хормойн доогуур хүү, охиноо шургуулдаг.Өв хөрөнгөгүй,өнчин ядуугийн учир бас хүсэл зорилгодоо хүрэхийн тулд бусад овог угсаатны баян ноён хүнд хадаг барин мөргөж хуурай эцгээн болгодог. Хуурай эцгийн бүсгүй нь хуурай эх болно.
-Эмэг эх, Ээжийн эх, Хадам эмэг, Хойт эмэг, Элэнц эмэг,Эцгийн эмэг, Элэн эмэг, Хулан эмэг, Холбоо эмэг, Өндөр эмэг гэх мэтээр нэрлэж дуудна.
Эхийн талын төрлийн холбоо
-Нагац: Эхтэй хүй нэгтэй эрэгтэй хүмүүс. Эхээс насаар ахмад нь их нагац. Эхээс насаар дүүг нь бага нагац гэнэ.
-Нагац бэргэн: Нагацтай хуримлан суусан эмэгтэй.
-Нагац аав: Эхийн эцэг.
-Нагац эх: Эхийн ээж.
-Нагац өвөг: Эхийн өвөг ( эхийн аавын эцэг)
-Нагац эмэг: Эхийн эмэг эх.
-Нагац эгч: Эхийн эгч буюу эмэгтэй дүү.
-Нагац хүргэн ах: Нагац эгчийн нөхөр.
Бие: Өөрөөс дээш дорогших арван есөн үеийн тэг дундах үе.
-Бэр: Өөрт хууль ёсоор хуримласан бусад овог аймгийн эмэгтэй .
-Хүү: Өөрөөс төрсөн хүүхдийн эрэгтэйг хүү, эмэгтэйг охин гэнэ.
-Хүү бэр: Хүүд хууль ёсоор хуримлаж авсан бусад овгийн эмэгтэй.
-Оч буюу омбулаа хүү: хүүгийн хүү. Оч гэдэг нь гал голомтыг сахин сэргээх гэсэн утгатай (ач ч гэдэг ).
-Оч буюу омбулаа бэр: Оч хүүгийн эхнэр.
-Жич хүү буюу домбулаа, жич бэр: жичинцэр хүү, бэр:
-Гуч хүү, бэр: гучинцар хүү, бэр:
-Жихүү хүү, бэр:
-Жилийх хүү, бэр:
-Талийх хүү, бэр гэж тус тус нэрлэнэ.
| ||
-Дүү: Эх нэгтэй буюу ер нь гаднын ч гэсэн насаар бага эрэгтэй, эмэгтэйг дүү гэнэ.
-Төрсөн дүү: Эцэг эх нэгтэй буюу эсвэл эцэг нэгтэй, эх өөртэй өөрөөс насаар бага эрэгтэй, эмэгтэй. Дүү олонтой бол зан ааль, өндөр нам, царай зүсээр ялгаж нэрлэнэ.
-Дүү бэр: Эх нэгтэй дүүгийн эхнэр.
-Үеэлд ах дүү: Өвөг нэгтэй ах дүү. Ах дүү хоёрын хүүхэд хоорондоо үеэл ах дүү болно. Тэд овог нэгтэн юм.
-Үеэлд бэрүүд: Үеэл эрчүүдийн эхнэр. Харин бэрээчүүдээс хэн ахлах нь өөрийн насаар биш эр нөхрийн үеийг дагаж, насаар бага нь ч бэргэн байж болно.
-Хаяалд ах дүү: Элэнц нэгтэй ах дүү. Үеэл ах дүүгийн хүүхэд хоорондоо хаяалд ах дүү болно. Ах дүү бололцох нь насны дарааллаар тогтоогдоно.
-Хаяалд бэрүүд: Хаяалд эрчүүдийн эхнэрүүд.
-Үе ах дүү: Хуланц нэгтэй ах дүү. Хаяалд ах дүүгийн хүүхдүүд, бэрүүд( үе бэрүүд),
-Хаяа ах дүү: Элэн өвөг нэгтэй ах, дүү, бэрүүд хаяа.
-Үенцэр ах дүү: Хулан өвөг нэгтэй ах дүү, бэрүүд( үенцэр).
-Хаяанцар ах дүү: Холбоо өвөг нэгтэй ах дүү, бэрүүд( хаяанцар).
-Төрлийн ах дүү: Өндөр өвөг нэгтэй ах дүү, төрлийн бэрүүд.
-Аймгийн ах дүү: Уг дээдэс нэгтэй ах дүүс, аймгийн бэрүүдийг хол төрлийн бэрүүд гэж тус тус нэрлэнэ.
-Бүл ах дүү: Эгч охин дүү хоёрын хүүхэд. Тэд өөр өөр овогтон болно.
-Нага (дагар) ах дүү: Ах, эмэгтэй дүү буюу эсвэл эгч эрэгтэй дүү хоёрын хүүхэд хоорондоо нага ах дүү болно.
-Наганцар: (Нагын хүүхэд) өөрөө ба эгч (эмэгтэй дүү) хоёроос гарсан хоёрдугаар үеийн хүүхэд. Мөн нага ах дүүгийн хүүхэд хоорондоо наганцар ах дүүс болно.
-Бүлэнцэр: Өөрөө болон бүлийн хүүхэд хоорондоо бүлэнцэр ах дүү болно. -Ач: Ах буюу дүүгийн хүүхэд өөрт ач болно. Энэ үгийн уул утга бол удам угсаанд ац салаа үе гарлаа гэсэн утгатай.
-Ач бэр: Ач хүүгийн эхнэр. Цааш нь ачинцар хүү бэр, зээ ( эгч ба охин, охин дүүгийн хүүхэд) зээ бэр, зээнцэр зээ хүүгийн хүү буюу өөрийн эгч болон эмэгтэй дүүгийн оч( омбулаа) хүү.
| ||
Ясан, цусан төрөл: бүл садан, нагац, саданы ах дүү, эгч эмэгтэй дүүгийн их багыг нь насаар нь ялгана. Нас ах нь ах эгч, насаар бага нь дүү, эмэгтэй дүү болно. Жишээ нь:Төрсөн буюу үеэл ах, төрсөн буюу үеэл эгч дүү, нагац дүү, бүл дүү г.м.
Харин ахын эхнэрийн нас нь өөрөөс дүү байсан ч эгч хэмээн үзэж бэргэн, дүүгийн эхнэрийн нас нь өөрөөс эгч байсан ч дүү хэмээн үзэж бэр хэмээнэ. Энэ нь мөн хүргэн ах, эмэгтэй дүүгийн нөхөрт адилхан холбогдоно.
Бэргэн, хүргэн ахын дүү ба эмэгтэй дүүгийн нас нь өөрөөс дүү байсан ч худ ах, худгуй эгч гэж дуудна.
Бэргэн ба хүргэн ахын дүү, эмэгтэй дүүг нь насаар нь ялгаж биеэс ахыг нь худ ах, худгуй эгч, насаар дүүг нь худ дүү, худгуй ( эмэгтэйг) дүү гэж дуудна.
Дүү бэр ба дүү хүргэний эрэгтэй, эмэгтэй дүүгийн нас нь өөрөөс ах байсан ч худ дүү, худгуй дүү гэж дуудна.
Эхнэр нөхөр хоёрын хувьд эхнэр нь нөхрийн талыг нөхрөө дагаж, нөхөр нь эхнэрийн талыг эхнэрээ дагаж дуудна.Үүнд насны зөрүүг харгалзахгүй.
Өөрөөс доор үеийн хүмүүсийг шууд нэрээр нь буюу үеэр нь дуудна.Жишээ нь: Дорж оо! Өнөрцэцэгээ! Охин! Ач хүү, дүү хүү г.м. Гэхдээ ижил үеийнхний хамгийн түрүүнд төрснийг ууган хүү,(охин) ,хамгийн багыг отгон хүү( охин) гэж ялган дуудна