Улаан идээ
Шүүс тавих, чанах ёсон
| ||
Таваглаж тавих ёс
Болгосон махаа гууль буюу модон таваг тэвшинд дөрвөн мөчийг нь амьд хонины хэвтээ байдлаар өмнө хойно, зүүн баруун талаар нь ялгаж тавиад хоёр хааны хооронд өмнө нь сээрийг сэрвээг нь дотогш харуулан хөндлөн байрлуулж дээр нь ууцаа тавина. Ууцан дээрээ баярын магнай (тоонолжин) эсгэсэн хонины бүхэл толгой (эрүүтэй нь) тавьж ширээний гол дахь хүний өөд толгой талыг хандуулж сүүл талыг биеийн зүг харуулж тавина. Зарим газар зочин олон, мал цөөн гаргасан нөхцөлд таван цул цутгасан гэдэс, хошного зэргийг дагавар тэвшинд өрж доод талын ширээнд тавьдаг. Харин ууцтайгаа хамт гэдэс дотор оруулахыг цээрлэдэг.
Хагас шүүс
Ууц, хоёр хаа, сээр, эрүүгүй толгойгоос бүрэлдэнэ. Үүнийг таваглахдаа түрүүнд нь сээрээ хөндлөн тавьж дараа нь хоёр хаагаа амьдын байршлаар, дээр нь ууц, ууц нь дээрээ толгойгоо тавьж засна. Энэ бол хоёрдугаар зэргийн хүндтэй шүүс болно.
Өрөөл шүүс
| ||
Хорин нэгэн ов
Хорин нэгэн зүйлийн махыг цээрлэх ёс. Монголчууд эрт дээр үеэс шүүс таваглахад амьдралд тохиолдсон бэлэг дэмбэрэлийг үндэслэн хорин нэгэн овыг таваг тэвшинд оруулдаггүй билээ.
- Түгшүүр идвэл морь түгшинэ.
- Бүдэрхий идвэл морь бүдэрнэ.
- Гэдэсний зангилаа идвэл морь зангирна.
- Самалдаг идвэл морь тургина.
- Годон идвэл морь булгина.
- Амсар идвэл аманцар
- Нойр идвэл нойрмог
- Шил идвэл хулгайч
- Нугас идвэл зориггүй
- Тархи идвэл нусгай
- Дэлүү идвэл хөх царайтай
- Булчирхай идвэл бузар
- Богино хавирга идвэл хүний ганц хүүг хөнөөсөн хэрэг болно (иймээс галд өргөвөл сайн)
- Харьт чөмгийг зочинд идүүлбэл хараасанд тооцно (хариугүй хүнд харьт чөмөг гэдэг)
- Далыг ганцаар идэж болохгүй дайсанд дарлагдана. Нагац зээд өгвөл тэд үгүйрнэ г.м.
Дээр нэрлэсэн зүйлүүдийг хүүхдүүдэд идүүлдэггүй голдуу настайчууд иднэ.
Хавсрага хонь
Өвчүүг хадаж аваад хавиргын бурааг хөндөж дэлгээд ууцны эхний нурууны үеийг үелэж нугалан цээж, ууц биеийг хавсран тавих.
Хонины шүүсний бусад төрлүүд
Хонийг битүү шарах: Хийх арга нь зумлахтай төстэй ч бас онцлогтой.
Хонины махан шорлог: Эртний шорлог. Монголчууд хонийг бүхлээр нь шарж хагсраахаас гадна бас мөчлөн хэсэг хэсгээр нь огтлон шарж иддэг. Энэ бол ан агнаж аян жин тээх, цэрэг дайнд мордоход тохирсон дөхөм идээ билээ. Одоо Уйгурчууд төмөр шороор шарж буй нь тэр үеийн үлдэгдэл юм.
Хэрчсэн ногоотой ороомогт, үнхэлцэгийн мах, бөөр зүрхний хундаг, хонины элгэн тэвш, хонины толгойн махан царцмал, гурван цулын хуурга, хуурсан гүзээ, хуурсан гэдэс, хайрсан сүүл, хайрсан хавирга, ууцан хайрмал, бөөрөн буюу зүрхэн шармал, хонины сүүлийн хайрмал, бордсон дэлүү, жигнэсэн бөөр, чихсэн хос, хорхог, хар шөл, битүү шөл (аяга буюу ваар саванд хийнэ)
Давхар хайс (тогоо) иргэний бүх яс махыг чанаж шөл гаргахыг давхар хайс нэрэх гэнэ).
Ясны шөл (үхэр, хонины яс чанасан, хорхог шөл) махны зүйлүүдээс хольж гүзээнд хийж боогоод буцалгасан шөл.
Дөрвөн шимтний шөл Хонины борви, тойг, далны ясны бариул, охор сүүлний ясыг тэр хавийн махтай нь чавчин авч чанасан.
Төмстэй буюу луувантай шөл, хярамцаг шөл, олгойн шөл (настай буюу тамир муутай өвчтөнд тамир оруулна).
Гурван шимтний шөл (шүдлэн хонины далны бариул, борвины яс, тойгны ясыг махнаас шулж аваад битүү саванд жигнэсэн) энэ нь архагийг засаж тамир тэнхээг сайжруулна.
Дөрвөн шимтний шөл: Төлгөн эм хонины далны бариул, борви, тойг, хар сээрийн.
Толгойн битүү шөл
Үхрийн шүүс
| ||
Тэмээний мах, өөх
| ||
Адууны мах
Онцгой амттай бөгөөд халуун ихтэй тул өвлийн хүйтэнд идэхэд тохиромжтой, илчлэг шөлөөр нь хацар нүүр чихээ угаавал гурван есийн хүйтэнд ч даарахгүй. Хөдөө орон нутагт айлууд өвлийн хүнсэндээ адууг бүтнээр нь юм уу өрөөлдөн хувааж хэрэглэдэг.
Ямааны мах
Шим тэжээл сайтай, сэрүүн чанартай учраас монголчууд өдөр тутмын идшинд хэрэлэнэ.