|
|
| ||
| ||
| ||
| ||
| ||
Монгол цаг тоолол Монголчууд хүйлэн хөх огторгуйг шүтэгч наран сарны явдлаар хэмжээлэн дэлхийн орчлын хугацааг тооцоолон, цаг улирлын бичгийг зохион ажил төрөлдөө хэрэглэсээр иржээ. Үүний зэрэгцээгээр ан амьтаны үржих төлжих, үс зүс нь гүйцэж, авлаж гөрөөлөх үеийг харгалзан мөчлөг болгодог нөн эртний заншил нь бас хадгалагдсаар явжээ. Түүний нэгэн жишээ нь эртний монголын аж ахуйн хуанли болно. Монголчуудын өвөг дээдэс жилийн эхийг онгон шүтээнээ тахин ангийн олзоо хуваан хувь хүртээдэг сарын нэрээр “хувь сар” гэж нэрлэн дараа дараагийн сард өвөрмөц нэр нэр өгч байжээ. Хэдий тийм боловч дорно дахинд өргөн дэлгэрсэн арван хоёр сарын нэрийг бас эртнээс хэрэглэж байсан байна. Хуучны монгол цаглабарын сарын нэр нь дараах болно. Үүнд: хувь сар, хожим сар, өвөөлжин сар, хөнөө сар, улар сар, сүүн сар, гур сар, буга сар, хуцан сар, шилэм сар, идэлгэ сар, хөхөөл сар болно. Монгол овогтнууд цаг тоолохдоо өвөл, намар, зуны зааг, хаврын эхэн сар зэрэг гурван янзын хуанлийг бий болгон хэрэглэж байсан гэж болно. Үүнээс өвлийн зул сарын баяр нь үлэмж эртнйи анчин гөрөөчин үеийнзаншил бөгөөд зун намрын заагт ёслох ёсолгоо нь цагаан идээ дэлгэрдэг цагийг эрхэмлэсэн явдал болно. Иймээс тэр үеийг “Сүүн сар” гэж нэрлэж байсан байна. | ||
Есийн тооны бэлгэдэл - Даяар монголын есийн тооны бэлгэдэл нэн эртний үүсэлтэй. Бөөгийн ёсонд огторгуйд ерөн есөн тэнгэр байна гэдэг. - Ес барих /их тахил өргөх ёсонд зэхэж ес хоногийн турш хийх бөө мөргөлийн зан үйл/ Хүннү улсын ерөн есөн том овог, ерөн есөн алд цагаан хадаг, есөн үедээ цус ойртохыг нэн цээрлэх /ясан төрөлд, хуланц, элэнц, өвөг, эцэг бие (би), хүү, ач, жич, гуч/ - Есөн сүв (Дов тойрсон долоон сүв /толгойнд байрлах/, доошоо харсан хоёр сүв) - Есөн ес наян нэгэн уньт монгол гэр - Есөн мэнгэ /хүний амин хэмнэлийн есөн жилийн давтамж/ - Монголчуудын есөн нүхт цацал - Есөн гариг (Адьяа, Сумьяа,Ангараг, Буд, Бархасбадь, Сугар, Санчир, Раах, Жидүн) - Есөн булгийн одохуй /бичгийн үе, сүүдэр халихыг ийн хэлмүй/. - Хүйтний ес / Өвлийн туйл нар буцах өдрөөс хойшхи наян нэг хоног. Балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес гэж хуваадаг/. - Төрийн ёслолын есөн цагаан бэлэг / найман цагаан морь, Булган молцогтой нэг цагаан тэмээ/ - Есөн эрдэнэ /алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин, лавай, зэс, болд/ - Есөн идээ / хүргэн хөвүүн есөн зүйлийн тахилын идээг бэлэг болгон эсгий дээр тавиад хүүхний гэрт очдог/ - Есөн хөлт цагаан туг нь монголын төрийн ёслолын туг бөгөөд дайн тулааны цагт есөн хөлт догшин хар сүлд туг юугаан мандуулдаг байжээ. - Тайчуудад хаягдсан Есүхэй баатрын хүүхдүүд есөн шарга морьтой үлдсэн. Тэмүжин есөн өдөр тэргүүн өндөрийн шугуйд тайчуудад баригдалгүй суусан, Чингис хаан итгэмжит шадар сайд нараа есөн ослоос хэлтрүүлэн соёрхдог зэрэг есийн тооны холбогдолтой олон зүйлийг дурдаж болно. |
Монголчууд үндсэн өнгөнөөс цагаан, хөх, улаан, шар, ногоон, хар өнгийг тохирох, тохирох зүйлээр нь бэлэгшээж иржээ. Эдгээрээс цагаан өнгийг илүү бэлэгшээдэг.
Цагаан өнгө Төрийн туг цагаан өнгөтэй. Шинэлэх, цагаалахад цагаан өнгийг бэлэгшээж, цагаан идээг дээд өнгөнд тооцдог. Цагаан өнгийг буянт малынхаа сүүтэй холбодог. Хүний сайхан сэтгэлийг цайлган цагаан гэдэг.
Хөх өнгө Монголчууд хөх өнгийг мөнх тэнгэрийн өнгө гэдэг. Баруун монголчууд хөх тэнгэр минь гэж залбирцгаадаг. Улсаа хүртэл хөх монгол улс гэдэг нь мөнх тэнгэрийн ивээл доор байгаа орон гэсэн санаа юм. Ном зохиолоо хүртэл Хөх судар, Хөх дэвтэр гэж нэрлэжээ. Барьж золгодог хадаг маань хүртэл хөх өнгөтэй. Хөх зүсний эцэг малаар сэтэр тавьдаг ардын уламжлал бий.
Улаан өнгө Улаан өнгө гал голомтны бэлэгдэл. Монголчууд улаан зүсний малыг өөдрөг өсөн үржих сүргийн шинж тэмдэг гэж үздэг. Улаан зүсний бух, азарга, буур, ухна тавьж байжээ. Одоо ч улаан зүсний малд монголчууд хайртай. Мандах улаан нар, улааран байгаа тэнгэрийн хаяа гэж ярилцдаг. Жаргалтай хатны хацар улаан гэдэг. Царай нь улаан бутарч гэрэлтээд гэж жавхаатай, цог хийморьтойг хэлдэг.
Ногоон өнгө Монголчууд ногоон өнгийг газар дэлхийгээ, өвс ногоогоо, малынхаа бэлчээрийг ой модоо гэж бэлэгддэг. Шашны зан үйлд ногоон дарь эх гэж бий. Арц ногоон өнгөтэй. Арцнаас ариун зүйлгүй гэдэг. Нялх ногоо, оюу эрдэнийн өнгө цөм ногоон билээ. Өсөн үржих, төлжин арвижахыг монгол хүн ногоон өнгөөр бэлэгддэг.
Шар өнгө Шар өнгө бол нарны бэлгэдэл. Алтан шар нар гэдэг. Алтны өнгө шар. Алтны дэргэд байгаа гууль шарлана гэдэг. Шар өнгө бас шарын шашны эрхэмлэдэг өнгө. Богд хааны өргөмжлөлийг шар өнгийн торго, шар цаасан дээр бичдэг байжээ.
Хар өнгө Хар өнгийг монголчууд муу юмны өнгө, гашуудал, бэлэвсэрлийн бэлэг тэмдэг болгодог. Муу санаатай хүнийг хөө шиг хар сэтгэлтэй гэдэг. Шарын шашин хар өнгийг муу зүгийн өнгө гэж үздэг. Монголчууд хар сүлдийг цэрэг дайны үед хэргэлдэг. Хар өнгийн хялгасаар туг хийж байв.
Хар өнгийг лам, энгийн хүн хо...
| |||
Үндэсний бөх
| |||
Сур харваа
| |||
Морин уралдаан
|
| ||