Хар домын судар
Монголчууд эрт цагаас хүн малын элдэв өвчнийг таньж оношлох, эмчлэх, сэргийлэх арга туршлага эзэмшжээ. Монгол оронд хугарсан ясыг эвлүүлж барих, мултарсан үеийг оруулах, гэмтэж доргисон эрхтнийг засах, халаах, төөнөх, зүүлэх, рашаан усаар тойлох, хурсан муу цусыг ханаж гаргах, элдэв өвчин эмгэгийг тохирох эм тан, хоол ундаар анагааж байлаа.
Түүнчлэн өвчнийг анагаахдаа сэтгэл санааны хүчийг олонтаа ашиглаж байв. Үүнийг монгол оронд дом шившлэгийн засал бие даан хөгжсөний илрэл гэлтэй. Энэ бүхэн хэдэн зууны тэртээгээс заншил болсон юм. «Хар домын» сударт тэдгээрээс нэлээд тусгажээ.
Хүзүү хөшин хуяантваас гуа сайхан эдийг өмнө нь тавиад түүний зүгт гурван гурав ес мөргүүлээд өвдсөн газрыг цагаан эдээр арчаад тэр эдийн зүгт сацал барьж өргүүлбээс сайн. Хулгана ярыг хулгана өдрийн хулгана цагт эхнэр хөнгөрсний муу юмыг булсан түүний дээрх шорооноос авч ярыг үрээд тагтааны баас хүхэр хоёроор шавбаас сайн.
Хамрын цус гаран эс зогсвоос агьтай буцалгасан цагаан занданг тосонд хайлаад түрхвээс сайн.
Архины шар эс зохивоос хөх арвайг танчилж буцалгаад усыг ууваас сайн. Басхүү ямарваа арвайн ишийг үе үе буцалгаж ууваас сайн.
Ер эдгэж ядсан шарханд зарааны үс, улаан, цагаан занданг тосонд хайлаад түрхвээс сайн.
Гөгий гарсанд ямарваа малын халуун баас сайн. Шөнөд нойр эс хүрвээс хүний оройн үс, морины сүүж, хар тос гураваар хамрын баруун нүхийг утваас сайн гм. |
|
|
Толгойн өвчинд хэрэглэж ирсэн засал
-Толгой байн байн өвдөхөд шүдлэн хонины толгойг битүүгээр нь хуйхалж хярваслаж гүзээнд нь бага зэрэг устай гэхдээ уг толгойн хамар, завьж, чих, нугасны нүхээр хийний эм, эсвэл саримсаг, ногоо, давс хийж амыг сайн боогоод, удаан цагаар усанд давхар чанаад гүзээн доторх шөлийг тухлан сууж уух ба мах, тархийг идвээс сайн. Үүнийг 4-7 удаа хэрэглэвээс магад эдгэж болно.
-Тархи, толгойн гэмтэлтэй хүнийг тэгш дэвсгэр дээр завилуулж суулган толгой руу нь хүйтэн ус хийх ба бие уруу ус цутгах.
-Ногоон үзмийг буцалгаж уулгаж идүүлбэл тустай гэдэг.
- Толгойн хуурай, нойтон шархлаанд улаан үхрийн баасыг газар хүргэлгүй аваад галын нурманд түлж үнсийг шар тосонд зуураад түрхвээс эдгэж болзошгүй.
- Толгой өвдөөд байвал таналзуурын /чамархай/ судсыг чанга, удаан дарвал намдана.
- Том хүний хожгорт хэрээний үс, махыг шалз чанаж шавших, эсвэл далын тос, тарагны шар тос түрхэх сайн нөлөөтэй.
- Толгойн зарим өвчинд гүргэмийг тангийн ёсоор уувал сайн. |
|
|
|
|
Нүдний өвчний засал
-Нэг нүд хараар өвдөхөд гурван настай ухны цөс авч, усанд хольж түрхэх зүгээр.
- Хараагүй нүдэнд сүүдэрт хатаасан сарьсан багваахайн махыг нүдэж бага бага хийвээс хэзээ нэг цагт хараа орж магадгүй.
- Нүд хараар их өвдвөл янгирын цөсийг сайн хатаагаад усанд дэвтэээж зовхинд багахан түрхэх сайн.
- Мөн муурын цусыг муутгалгүйгэээр сүүдэрт хатаагаад сайн нунтаглаж нүдний цагаан ба мах ургаж бүрхсэнд хийхэд эдгэрэх тохиолдол бий.
- Нүдний цагаан ба хараар өвдсөнд шилүүсний бөөр хатаагаад хусаж хийвээс сайн нөлөөтэй.
- Нүдний цагаанд туулай ба чандаганы дөрвөн үүдэн шүдийг сайн цэвэрлэж ариутгаад төмөр улайтган түлж нягт хэлхээд нунтгийг нь чимхэж цагаанд нь оноож өдөр бүр бага багаар үргэлжлэн хийх ашигтай.
- Нүдний цагаанд зээргэнэ өвсийг түүж нар, салхи үзүүлэлгүй хатаагаад түлж, үнсийг нь шүдлэн хонины уургаар зууран, хэсэглэн тавьж хатаагаад тавивал сайн. Хамрааар татваас нүд толгойн өвчинд сайн нөлөөтэй.
- Хөх давсаар амаа зайлж нүдээ арчихад шүд бэхжиж, нүд харахад саруул болно.
-Туулайн элэгний шүүсийг хүний сүүтэй хольж түрхвэл нүд бүрэлзэхэд тодруулдаг.
- Нүдний цагаан авахад хар шавагны идээ 3-7 г маш сайн нунтаглаж бага багаар гурван удаа хийж 10-15 минутын дараа хөвөнгөөр нүдээ сайн арчиж хийсэн зүйлээ ав. Үлдвэл муу, дараа нь цэвэр хүйтэн олон харвал эдгэх тохиолдол бий.
- Хунлин сэрэв гэдэг гонзгой хэлбэртэй ургамлаар нүдээ арчвал сайн /шар будагтай/.
- Ямааны халуун элэг сайн. Хэрэглэхдээ түүхийгээр нь нүдээ даруулж боох, хөхүүлэх нь зүйтэй.
- Нүдэнд өт цацагдмагч урсгал усанд нүдээ харж угаах сайн.
- Нүд чулуунд цохиулж гэмтэхэд хадны хагийг хүний сүүнд зуурч түрхвэл зүгээр.
- Туулайн ястай нь хатаасан махны нунтгийг тахианы шөлөөр даруулж уухад нүдэнд сайн.
-Алтан хараацай шувууны цөс дусаах сайн.
- Нүдний хараа муудахад цагаан зээрийн цэнхэр оонын халуун цус уувал сайжирдаг.
- Нүднээс нулимс байнга гарваас хар хонины уургийг хургалж байхад нь аваад хийвэл сайн.
- Нүдний хөшсөн, аргасанд 3 настай ухны цөс авч усанд зуурч зовхинд шүршвээс сайн
- Хараар харанхуй болсон нүдийг амьд могойгоор жигнэхэд хараа ордог. Харин могойгоо усанд амрааж байн байн жигнэдэг гэнэ. |
|
|
|
|
Шүдний өвчний засал
-Шүд өвдвөөс туулайн халуун цөс түрхвэл эдгэх ба бөхжих.
- Гавартай саримсаг шүдэндээ шавж боовоос сайн.
- Шүдний өвчинд бургасны мөөгийг усанд зөөлөн буцалгаж хөргөөд түрхэх ба зайлах сайн.
- Шүд хорхойтох буюу буйл багалзуураар хавдахад хонины халуун сүү уух сайн.
- Шүдний өвчнөөс сэргийлэхдээ чихэр, чихрийн төрлийн хүнс багаар хэрэглэж, өглөө оройд байнга хатсан ааруул, хурууд идвээс шүд бэхжинэ.
- Төмс, цагаан гаа, загийн үр, хөх давс 4-ийг адил хэмжээгээр хольж чанаж шүдээ зайлбал шүдний өвчинд сайн.
- Шүдний өвчинд зэрлэг цахилдаг чанаж зайлах сайн.
- Шүд өвдөхөд перец, давс хоёрыг хольж сайн нүдээд зуувал сайн.
- Хорхойтсон шүдийг лантанзын үрээр утдаг.
- Хүний шүд ихэвчлэн дараах байдлаар өвдөж өвчилдөг. Үүнд: • Жинхэнэ унах гэж өвдөнө. • Дороос даарснаас болж өвдөнө. Энэ нь буйл өвдөж хавдах, ихээхэн янгинаж өвдөнө. Үүнд доод биеэ сайн дулаалбал амархан зүгээр болдог. • Буйл хавдан янгинаж, чихэээр хааяа их бага хатгаж байвал хийгээр өвдөх гэнэ. Хонины махаар гурван хуушуур хийж эмчилнэ. Нэг хуушуураа марльд боож өвдсөн газартаа гаднаас нь жин тавина. Нөгөө хоёрыг нь шүдээрээ хазаж удаанаар жигнэх маягаар иднэ. Ингэвэл өвчин аажмаар эдгэнэ. • Хөөрөлтөөр буйл хавдсаныг сойзоор угааж болно. Эсвэл чигчилж цус гаргаж болно. Үүнийг тэмээний хөх хорголын үнсийг марльд боож шүлсээрээ дэвтээж нөгөө хавдсан буйлан дээрээ тавьж хөхүүлэхэд хагарч, цус гарч эдгэнэ.
-Шүд өвчлөхөд зэрлэг цахилдагны үндсийг ухан авч, хандалж амаа зайлах сайн.
- Шүд өвдсөнд гавар, сармисаг 2-ыг цуг нухаж, гарын үзүүр хүрсэн газар шавж боовоос эдгэнэ.
- Арцыг усанд хийж хандлан хандыг сойзон дээрээ дусааж шүд ба амаа угаах хэрэгтэй. Харин залгиж болохгүй. Өдөрт 1-ээс дээш угаавал өвчин эдгэх ба шүд бэхжих талтай.
- Шүд хорхойтовоос, буйл, багалзуур хавдваас, хонины халуун сүү уух, бас дариар зайлбаас сайн.
- Шүд өвдвөөс тэр талыцн хөлийн нарийн шилбэний дээрх судсыг бяцхан төөнөвөөс бас эдгэрдэг явдал бий.
|
|
|
Чихний өвчний засал
-Чихний дүлийд ямар нэг эвэр, сүүл бүхий бүтэн голиог хатааж нунтаглаад зэс саванд шар тос хийж, ногоон болмогц нийлүүлж зуураад, нэг сар хэртэй болгоод чихний нүхэнд өдөр бүр дусааж хөвөнгөөр бөглөн зохих эмийг уулгана. Ингэхдээ биеийн хүчний хүнд ажил хийх, айраг уух зэргийг цээрлэж гамнаваас үр дүнгээ өгөх юм.
- Дүлийрэхэд туулайн өөхийг шахаж тосыг дусааваас сайн.
- Чих булагливал шүдлэн хонины шаантын хуршсан чөмгийг хайлж дусаах сайн.
- Чихээр хорхой орвол архи, ус, үнээний бүлээн сүү дусаавал гадагш гарна. Тос хийвэл дотроо үхдэг учраас хориглоно.
- Амьд, сайн соронзонгийн чулууг чавганы хоёр үр хийж багахан заар түрхээд соронзонгийн үзүүрийг дотогш харуулж хоёр чихний нүхийг бөглөж амандаа төмөр зууж удаан байлгахад түчигнэх чимээ сонстох, чихний хий гарах үеэр чихний дүлий эдгэнэ, үүнийг 5 удаа хийнэ.
-Соронзонг нунтаглаж мяндсанд боогоод дүлийрсэн чихээ бөглөж, төмрийн үрсээр эрүүл чихээ бөглөвөл сонсгол орно.
- Сонгины навчны хөндийд сайн заар хийж чихээ бөглөвөл дүлий эдгэнэ.
- Чихний дүлийд үхэр оготны цусыг дусаах, эсвэл хонин зээргэний иш буцалгаад хийвэл сайн байдаг.
- Тэмээний хөх хорголын үнсийг гүүний сүүгээр зуурч боовол сайн гэж ярьдаг.
- Бас замбаганы дугуй цагаан үрийг бүлээн усанд найруулж хийх.
- Шар шувууны өөхийг хуршааж тосыг нь дусааж бөглөвөл сайн нөлөөтэй гэдэг.
Хамар, хоолойн өвчний засал
-Хоолой хавдсан, боосонд тогооны хүйсний хөө уух ба давстай хольж шавшваас сайн.
- Морин шарилжны идээг өмхий өвстэй буцалгаж уух буюу зайлах ашигтай.
- Хоолой хагарсанд ёл шувууны баас усанд найруулж уух, мөн бугын эврийн үзүүрийг усанд буцалгаж уух, мөн нохойн шүлс залгих сайн гэдэг.
- Ам, буйл хавдахад хоёр хөлийг даартал хүйтэн усанд дүрвэл сайн.
- Хамраас цус гараад тогтохгүй бол мөсний ус буцалган гүргэм хийж, сайн хөргөөд уухад эдгэнэ.
- Хүний хүүхэн хэл унахад тангад давс хийхэд зүгээр. Хэрэв цус эс болбоос ямар нэг давс нүдэж хийвээс сайн.
- Хүний хоолой нэтгэрч цус бултайваас шар тос хайлж цутгаваас сайн.
-Хамраас цус гараад эс тогтвоос цагаан тэмээний ноосоор утвал сайн.
- Агь буцалгаад арцны долоон буурцгаар даруулж уувал сайн.
- Хоолойн хавдарт морин шарилжны үр буюу өмхий өвсийг чанаж уух ба шавших сайн.
-Сахуу хавдарт улаан тамхи нэг хувь, шар хүж хагас хувь, давс дөрөвний нэгээс хагас хувь, энэ гурвыг найруулан таллаж хар цай буюу усанд зуурч боож шавшваас даруй эдгэрдэг. Харин хатаж эврэхэд нь ус түрхэж дэвтээж байх сайн, гэвч их судас дайралдваас цоорон нэвчих болзошгүй тул нимгэн зузаан түрхэхийг анхаарвал зохино.
- Хоолой хагарсанд нохойн шүд түлж, нүүрс нунтаглан гуурсаар хоолойд үлээх ба усанд буцалгаж ууваас сайн.
- Хоолойн ангинад цэнхэр яргуйг иш навчны нь хамт нэг аяга халуун усанд хийж хэсэг зуур байлгаад хоолойгоо хэд хэд зайлах хэрэгтэй.