Монгол туургатны уугуул газар бол хүн төрөлхтний эртний өлгий нутгуудын нэг билээ. 800000 жилийн тэртээгээс Монгол газар (оронд) хүн тасралтгүй нутаглан аж төрсөөр ирсэн. Монгол нутагт амьдарч түүхийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн овог аймгуудын анхных нь Ди нар юм. Төв Ази, монгол оронд оршин амьдарч байсан монгол угсааны өвөг дээдэс дунд чулуун зэвсгийн үе буюу 12-7 мянган жилийн өмнөөс эхлэн зэрлэг хонь, ямааг гаршуулан мал адуулж амьдрах болсон байна. Монголчуудын өвөг дээдэс олон мянган жилийн турш нутаг усаа эзэмдэн идээшихдээ өөрийн түүх соёлоо бүтээж уламжлуулан залгаж хөгжүүлсээр ирж...